Цаг үеийн мэдээ

         Энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай Г гэгч нь эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарчээ.

Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал суман дахь Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

        Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн иргэн “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдангийн фэйсбүүк хуудастаа оруулсан видео бичлэгт орсон байжээ. "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай оруулсан тус видео энэ сарын 24-нд олон нийтийн сүлжээнд оруулсан юм.

        Харамсалтай нь гурав хоногийн дараа бичлэгт шийтгэгдэж гарсан иргэн амиа хорлосон хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Таны сурталчилгаа