ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын цахим хуудаст тус газрын алба хаагчид жүжигчин Т.Билэгжаргалыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр баривчилсан байна.
Мөн тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн эхээ зодсон хэргээр нэг сар цагдан хоригдож байгаа аж.
Т.Билэгжаргал нь өмнө нь буюу 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байжээ.
Мөн 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуульж байсан байна.