Цаг үеийн мэдээ

          Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсээс “Нэн ховор амьтан болох Хотон шувууны толгойг худалдах гэж байна” гэсэн иргэдийн мэдээллээр шалгалтын ажиллагаа явууллаа.

          Шалгалтаар 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “Б” нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон хоёр ширхэг Хотон шувууны толгойтой хошуу бусдад зарж борлуулах гэж байсныг таслан зогсоож, эд мөрийн баримтыг хураан авч Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Таны сурталчилгаа