Цаг үеийн мэдээ

           Энэ сарын 1-ний өдөр Налайхаас Northbenz маркийн авто машинаар иргэн Б найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун, тээвэрлэж явсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба хаагчид илрүүлжээ.

           Түүхий нүүрсийг "Амгалан" дулааны станцад төвлөрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.

                      

            Мөн Хан-Уул дүүргийн Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор хоёрдугаар сарын 3-ны шөнө улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Н Тавантолгойн есөн шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсныг ХУД-ийн цагдаад шилжүүлж, нүүрсийг "Амгалан" дулааны станцад буулгажээ.

Таны сурталчилгаа