Цаг үеийн мэдээ

 Агаарын бохирдол ихтэй манай улсад эрүүл уушигтай хүн ховор бизээ. Тиймээс та бүхэнд гуравхан хоногийн дотор уушгиа цэвэрлэх аргыг зөвлөж байна.

  • Та уушгиа цэвэрлэхээр шийдсэн бол энхий өдрөөс эхэлж, унтахынхаа өмнө нэг аяга ногоон цай уугаарай. Энэ нь биед хуримтлагдсан хорыг гадагшлуулах тустай.

  • Мөн 300 мл усанд хан боргоцой жимсийг хандалж ууна. Энэхүү жимс нь байгалийн антиоксидантуудыг агуулж, амьсгалын замыг цэвэршүүлдэг.

  • Өглөөний цайнаас үдийн цай хүртэл хүнд хоол идэхгүй бөгөөд энэ хоорондоо 300 мл цэвэр луувангийн шүүс ууна. Луувангийн шүүс нь 3 хоногийн турш цусны эргэлтийг мэдэгдэхүйц сайжруулж, биеийн тамир тэнхээг сэргээж, арьсыг өнгөлөг болгодог.

  • Өдөр 13:00-14:00 цагийн үед калигаар баялаг уух зүйлс хэрэглээрэй. Үүнд тараг, сүү, бананы нухаш, хатаасан чангаанзны шүүс зэрэг орно. Харин унтахын өмнө 400 мл аньсны шүүс ууна. Энэ нь уушгины хатгаа болон бусад амьсгалын замын халдварт өвчин тусахаас найдвартай хамгаална.

  • Үүнийхээ хажуугаар идэвхитэй дасгал хөдөлгөөнийг цэвэр агаартай хослуулаарай.

  • Биед хуримтлагдсан хорт бодисууд хөлсөөр дамжиж гардаг тул орой бүр унтахын өмнө 20 минут халуун ваннтай усанд орох нь зүйтэй.

  • 2-3 амны халбага содатай буцалсан халуун усанд хоолойгоо утна. Салхи авахуулахгүйн тулд дээгүүрээ хөнжлөөр бүтээгээрэй.

  • 3 өдрийн турш эдгээрийг давтан хийх бөгөөд ямар ч хүнд хоол идэхгүй. 4 дэх өдрөөс бага багаар хоолны дэглэмээ өөрчилж, хэвийн дэглэмдээ орж болно.

Таны сурталчилгаа