Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 203 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1014 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.
Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 1, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 1 гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 222 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 792 гомдол, хүсэлтийг хянаж байна.
Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 9 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 17 иргэнд өгч ажиллажээ.