Цаг үеийн мэдээ

        Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө коронавирусийн халдвар авсан байх магадлалтай хэмээсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Учир нь тэрбээр өөрийгөө “Ухань хотоос нэгдүгээр сарын 27-нд” ирсэн гэдгээ эмч нарт хэлж, бас ёсзүйгүй авирлажээ. Тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараасан хэмээн үзэж, хариуцлага тооцохоор болсон байна.

        Энэ талаар “ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, “Замын-Үүд боомтоор өчигдөр орж ирсэн хоёр иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоож, мэргэжлийн байгууллагууд тусгаарлах арга хэмжээ авсан. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан иргэн нь Өрхийн эрүүл мэндийн төвд хандахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ үедээ эмч нарын шаардлагыг биелүүлэхгүй, хэл амаар доромжлох, эсэргүүцэл үзүүлэх, худал мэдээлэл тараах үйлдэл гаргасан тул хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Иргэдийг төөрөгдүүлж буй худал ташаа мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд холбогдох шалгалтын ажил явуулж, хуулийнх нь дагуу шийдвэрлэнэ” гэлээ.

Таны сурталчилгаа