Цаг үеийн мэдээ

Сунь Ятсений их сургуулийн эрдэмтэд "COVID-19" коронавируст халдварын дэгдэлтийг улирал болон температуртай холбон тайлбарлажээ. Шинжээчид хэд хэдэн туршилт хийж шинэ төрлийн коронавирус нь уушгинд хүчтэй нөлөөлж амь насанд эрсдэл учруулж байгаа ч өндөр градуст буюу халуунд тэсвэр муутай байгааг судалсан байна. 

Хятад эрдэмтдийн хэлж байгаагаар коронавирусын халдвар дундаж температур 8,72 цельсийн хэмтэй байхад хамгийн ихээр тархжээ. Үүнээс өндөр хэмд халдвар устаж байжээ. 

Тэгвэл дулааны улиралд буюу зун гэхэд коронавирус устах уу? гэсэн асуултанд эрдэмтэд ийн хариулжээ. 

 "Вирус чийгтэй халуун цаг агаарт устаж  байгаа ч вирусын эсрэг вакцин гарч иртэл халдвар буурах нь юу л бол гэжээ. Учир нь вирус гарсан улс орнуудад халдвар асар хурдтай тархаж байгаа нь цар тахлын хэмжээнд хүрээд байна" гэжээ.

 Эх сурвалж: South China Morning Post

Таны сурталчилгаа