Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүд казино тоглосон гэх сенсаац Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон коронавирусийн халдвар зэрэг дараагийн сенсаацдаа дарагдаж бараг мартагдсан гэхэд болно. Харин саяхнаас “Казино тоглоогүй, бидэнд ямар юмных нь мөнгө байхав вэ, тоглоё гэсэн ч мөнгөгүй байсан. Зүгээр л туршлага судалж орж үзсэн юм” хэмээн мэлзэж байсан гишүүдийн малгайгаа буруу харуулчихсан казиногийн ширээний ард суун тоглож буй зураг нэг нэгээрээ ил гарч эхэллээ. Удахгүй видео бичлэг нь ч цацагдахыг үгүйсгэхгүй. Хана хүртэл чихтэй болсон цаг шүү дээ. Ийм байтал УИХ-ын гишүүд хэдхэн алхаад баригдах зүйл дээр хурдлаа хэлсэн нь ийнхүү илчлэгдлээ.

Үүнээс УИХ-ын гишүүд өөрсдийгөө хамгаалахын тулд түгдрэхгүйгээр худлаа хэлдэг нь харагдаж байна. Харамсалтай нь монголчууд тэдэнд итгэл хүлээлгэж ирсэн нь харамсалтай. Харин одоо хууртагдаж ханасан сонгогчид нэгийг бодож, хоёыг тунгааж суугаа биз ээ. 

 

Таны сурталчилгаа