Цаг үеийн мэдээ

           Дархан-Уул аймагт энэ сарын 5-ны өдөр 1-5 настай гурван хүүхэд амиа алдсан харамсалтай холбоотойгоор V цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханыг ажлаас нь чөлөөлжээ.

Учир нь тухайн үед Дархан-Уул аймгийн V цэцэрлэгийнхэн  ой тэмдэглэх бэлтгэл ажилтай байсан ба охидын ээжийг цэцэрлэг дээр очсоны дараа дээрх харамсалтай осол болсон юм.

        Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат “Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг V цэцэрлэг дээр ажиллаж, хяналт шалгалт явуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тухайн өдөр цэцэрлэгийн ажилтнуудыг дуудаж ажиллуулсан нь БСШУС-ын сайдын гаргасан шийдвэр, аймгийн Засаг даргын  захирамжийг зөрчсөн гэж үзсэн” гэлээ.

          Хүүхдүүд амиа алдсан хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа ба цэцэрлэгийн эрхлэгчээс мэдүүлэг, тайлбар авч байгаа гэдэг мэдээллийг албаны эх сурвалж өгч байна.

Таны сурталчилгаа