Энэ сарын 7-ны өдөр Архангай аймагт ой найман сартай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ тухай дуудлага цагдаагийн газарт ирсний дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Бодонт сумын иргэн А-гийн ой найман сартай хүүхэд резинэн чихэр идэж байгаад хахаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.