Цаг үеийн мэдээ

      БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу өвчин /H5N1/ гарсантай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас тахианы мах импортлогч таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьсан байна. Уг шалгалтаар тахианы мах импортлогч аж ахуйн нэгжүүд нь мах, махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу өрж хураагаагүй, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй, мах хадгалах агуулахын хэм, агаарын харьцангуй чийглэгт хяналт тавьж бүртгэл хөтөлдөггүй.

        Мөн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтын журам баталж мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илрүүлжээ. Иймд хяналт шалгалтыг үргэлжүүлэн зохион байгуулахаар болсон байна.

Таны сурталчилгаа