Шинэ төрлийн Коронавирус COVID-19 өвчний тархалттай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сүүлийн саруудад тодорхойгүй хугацаанд зогсоогоод байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-наас ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “ТЕЛЕ ХИЧЭЭЛ”-ийг орон даяар зохион байгуулж байгаа юм. Энэхүү онцгой байдалтай уялдуулан сурагчдад зориулсан “ТЕЛЕ ХИЧЭЭЛ”-ийг илүү хүртээмжтэй болгох зорилгоор БСШУСЯ болон Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар-аас салбарын үүрэн холбооны оператор компаниудад чиглэл өгсний дагуу Юнител групп “ТЕЛЕ ХИЧЭЭЛ”-ийг үзэх Econtent.edu.mn сайт руу хандах интернетийн төлбөрийг 03-р сарын 30 хүртэл ажлын цагаар ( 09:00-17:00 ) ҮНЭГҮЙ болголоо. Ингэснээр хичээлээ юнителийн дата, гэр интернэт зэргээр үнэгүй үзэх боломжтой болоод байна.
Харин Юнивишнийн хэрэглэгчид Видео санд байрлах “ТЕЛЕ ХИЧЭЭЛ” цэсээс хичээлүүдээ үнэгүй үзэх боломжтой юм.
Эх сурвалж: БСШУСЯ