Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч н.Мөнхбаяр болон холбогдох албаныхан өчигдөр Тавантолгой түлшний үйлдвэртэй танилцлаа. Өмнөговь аймгийн хувьд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг аймагтаа нутагшуулахын тулд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Өмнөговь аймаг 2020 оны үндсэн чиглэлд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Даланзадгад хотын агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсийг түлэхгүй байх, иргэдийн түлшний хэрэгцээг хэрхэн хангах талаар тодорхой хэмжээний төсөв суулган ажиллаж байгаа юм. Тус компанийн зохион байгуулалт нийслэлийн зургаан дүүрэгт ямар зохион байгуулалтаар хэрхэн яаж тээвэрлэлтийг хийж байгаа мөн тоног төхөөрөмж болон өдөрт хэдэн тонн нүүрс үйлдвэрлэж байгаа гэх зэргээр туршлага судалсан байна.