Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар яг одоо тусгаарлах байруудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж байна.
Маргааш буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн БНСУ, Япон болон Европын зарим улс орнуудаас захиалгат нислэгээр Монгол Улсын иргэдээ татан авна.
Эхний ээлжинд БНСУ-аас ирэх 252 иргэнийг Олон Улсын Чингис Хаан нисэх онгоцны буудлаас есөн километрийн зайтай байранд тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангасан гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Монгол Улсад ирээд тусгаарлах 14 хоногийн хугацаанд байрлах байр нь цэргийн хуарангийн зориулалттай, сувилалын зориулалттай гэсэн хоёр төрөл. Сувиллын байранд жирэмсэн, хүнд өвчтэй хүмүүсийг байлгахаар шийдсэн бөгөөд хоногийн төлбөр 50 мянган төгрөг. Харин цэргийн зориулалттай байранд байрлахад хоногийн 40 мянган төгрөг юм.