Цаг үеийн мэдээ

Маршалын гүүрний зүүн талын Туул голын урсацгүй, мөсөн тохойд их хэмжээний жараахай хүчилтөрөгчийн дутагдалд орж хашигдсан байсныг байгаль хамгаалагч нар олсон бөгөөд жараахайнуудын заримыг Туул голын урсацтай хэсэгрүү нүүлгэн шилжүүлжээ. Мөн тооны жараахайг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн агааржуулагчтай аквариумд шилжүүлж шуурхай арга хэмжээ авчээ.

Тус ажилд Туул голын СГЗ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн байгаль орчны газар, Биологийн хүрээлэн, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Спорт загасчлалын холбоод болон сайн дурын хүрээнд цугласан иргэд оролцжээ.

Экологийн цагдаагийн алба

 

Таны сурталчилгаа