Өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн иргэдийг Монголд авчрахаар МИАТ ТӨХК-ийн Боинг-767 онгоц Улаанбаатараас 08:25 цагийн орчимд хөөрсөн хэмээн Flightradar24.com-д мэдээлэгджээ.
Flightradar24.com нь бүх нислэгийг байршил, цаг, нислэгийн дугаар болон чиглэлийг харуулдаг сайт юм.
Нисэхийн лавлах утаснаас утсаар мөн тодруулахад "Нислэгийн 08:25 цагт хөөрсөн" гэх хариултыг хэллээ. Тусгай үүргийн онгоц 12 цагийн орчимд Инчеонд газардаж, зорчигчдоо авснаар эргэн хөөрч 16:05 цагийн орчимд Улаанбаатарт бууна хэмээн лавлах утасны оператор хариуллаа.
Зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ-рүү шууд тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас анхааруулсан билээ.