Цаг үеийн мэдээ

         Улсын онцгой комисс өнөөдөр/2020.03.20/ 14.00 цагаас хуралдана. Хуралдаанаар коронавирусийн талаарх цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсоно. Мөн сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

        Эрүүл мэндийн яамны зүгээс гуравдугаар сарын 30-ныг хүртэл тогтоосон сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн саналаа БСШУСЯ-нд хүргүүлсэн.

              Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж ЭМЯ-наас үзэж байгаа аж. Тиймээс талуудын ирүүлсэн санал дээр үндэслэн сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг Улсын онцгой комисс өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ.

Таны сурталчилгаа