Цаг үеийн мэдээ

    ОХУ-ын засгийн газрын харьяа Хэрэглэгчийн Эрх ашгийг хамгаалах газар нийт 100,000 гаруй тооны шинэ коронавирусийн оношлуурыг дэлхийн 13 улсад тусламж болгон илгээснээ өчигдөр мэдэгджээ.

Оросын Вектор эрдэм шинжилгээний төвд бүтээсэн эдгээр оношлууруудыг Евразийн Эдийн Засгийн Холбоонд багтдаг улсуудаас гадна Иран, Монгол, Умард Солонгос улсуудад илгээсэн юм байна.

Тус байгууллага удахгүй Египет, Серби, Венесуэль гэсэн гурван улсад нэмж илгээхээр төлөвлөж байгаа ажээ.

ОХУ-ын илгээсэн оношлуураар Армени, Беларус, Киргизистан, Узбекистан улсууд коронавирусийн халдварын анхны тохиолдлуудаа илрүүлснийг албаны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС

Таны сурталчилгаа