Цаг үеийн мэдээ

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвар дэлхий дахинд түймрийн аюул мэт тархаж байгаа энэ үед Зөгий.мн сайт гадны улс оронд оршин суугаа Монголчуудынхаа тухай мэдээллийг уншигчид та бүхэндээ өгсөөр байгаа билээ. 

Бид энэ удаагийн дугаартаа БНСУ–ын Дэгү хотын Жилан дүүрэгт амьдардаг Ш.Оюунжаргалыг ярилцлагад урилаа. Тэд дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдварын нэлээд хувь илэрсэн Дэгү хотод амьдарч байгаа юм. Ингээд түүнээс амьдарч буй хотын нөхцөл байдал, халдвараас өөрсдийгөө хэрхэн хамгаалж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

 

Зө.мн: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

 

Ш.О: –  Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ш.Оюунжаргал гэдэг. Дэгү хотын Жилан дүүрэгт нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор хүүхдээ асарч, гэртээ байна. Харин нөхөр маань газар тариалангийн ажил хийдэг. 

 

Зө.мн: Тухайн оронд хэзээ очсон бэ? Хэр удаан амьдарч байна?

Ш.О: –   Солонгос улсад 2019 оны 12 сард ирсэн. Одоо 4 сар орчим болж байна.

 

Зө.мн: Амьдарч буй орон (хотод) коронавирусийн халдвар гараад хэр удаж байна? Ойролцоогоор хэчнээн тохиолдол илрээд байна?

 

Ш.О: –   Солонгос улсад коронавирусийн халдвар 2 дугаар сараас эхлэн гарч эхэлсэн. Харин 2 дугаар сарын дунд үеэс эхлэн халдвар эрчимтэй нэмэгдэж, өдрийн 100, 200 гэх мэтчилэн тохиолдлууд нэмж илэрсээр байсан. Сүүлийн үеийн мэдээгээр тус улсад вирусын халдвар авсан 8961 тохиолдол илрээд байгаагаас 6000 гаруй нь бидний амьдарч буй Дэгү хотод илэрсэн байна. 

 

Зө.мн: Коронавирусийн халдвар дэлхий дахинд гарсан цагаас авахуулаад өдгөөг хүртэлх өдөр тутмыг мэдээг бид авсаар байгаа. Гэхдээ тухайн нөхцөл байдал амьдарч байсан хүнээс мэдээлэл сонсох нь зүйтэй болов уу?  Тухайн улс (хот) ямар арга хэмжээ авч байгаа вэ?

 

Ш.О: – Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа уг нь энэ сарын 23 нд нээгдэх байсан ч дахин сунгаж 4 дүгээр  сарын 6 ны өдөр хүртэл сунгасан. Сүм шашны газруудаа хаасан. Улсын том эмнэлгүүд нь өндөржүүлсэн бэлэн байдалтай. Хоолны газар буудал гэх мэт хүн олон цуглардаг газрууд  ажиллахгүй байж байгаад саяхнаас нээгдэж эхэлж байна. Ер нь эдгээр газруудад манай монгол эмэгтэйчүүд их ажилладаг юм шүү дээ. Худалдааны төвүүд дэлгүүрүүд нь хэвийн ажиллаж байгаа ч үйлчлүүлж буй хүн бага байна. 

 

Зө.мн: Иргэд өөрсдийгөө хамгаалах ямар арга хэмжээ авч байна? Анх вирусийн халдвар илэрснийг сонсоод тухайн орны иргэд болон та хэрхэн хүлээж авсан бэ?

 

Ш.О: –  Манай гэр бүлийн хувьд коронавирусийн  халдвар дэгдэж эхлэхэд дор бүрнээ гэрээ ариутгаж чийгтэй цэвэрлэгээ хийж байсан. Гэрээс гарахгүй гарах тохиолдолд амны хаалтыг тогтмол хэрэглэсэн л дээ. Харин тус улсын зарим нэг хүмүүс дэглэмийг  огт тоохгүй ажил төрлөө хийж байсан.  Сүүлийн үед өвчний тархалт багасаж байгаа учир хоолны газар буудал зэрэг нь хэвийн ажиллаж байна. Дэгү хотын хувь ийм байна, харин Сөүлд хөл хорио тавигдахгүй болоогүй байгаа гэж сонссон. Солонгос хүмүүс  монгол хүнийг бяртай чадалтай биеийн эсэргүүцэл сайтай хэмээн магтаж, манай нөхрийг ажлаа хэвийн үргэлжлүүлэхийг хүсэж байсан. 

 

Зө.мн: Тухайн оронд амны хаалт,  хүнс болон ахуйн хэрэглээний барааны олдоц хэр байна?

Ш.О: –  Яг дэгдэлт ид эхэлж бас ихсэж байх үед амны  хаалтын олдоц муудсан. Энэ байдал бараг 7 хоног үргэлжилсэн байх. Харин  манай ЭСЯ– аас бүртгэлтэй оюутан иргэддээ амны хаалт тарааж байсан. Хүнс барааны дэлгүүрүүд мөн адил хэвийн ажиллаж, хүнс барааны хомсдолд ороогүй.  

 

Зө.мн: Монгол улсад өрнөж буй үйл явдлын талаарх мэдээллийг хэр авч байна вэ?

Ш.О: –  Мэдээлэл байнга авч байна. Энэ аюулт өвчин эх оронд минь бага гараасай гэж хүсэж, залбирдаг. Монголчууддаа хэлэхэд сахилга баттай байж, ариун цэврээ сайн сахиж, өөрсдийгөө хамгаалаарай. 

 

Зө.мн: Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

Таны сурталчилгаа