Цаг үеийн мэдээ

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед  Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэн ажиллахаар боллоо. Тус мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гурван давхарт хийх юм.

Хотын Захирагч С.Амарсайханы оролцох “ХОТ-ын мэдээллийн цаг”-ийн хуваарийг  фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах өдөр, цагийг хэвлэл мэдээллийнхэн ажилтан, сэтгүүлчид болон олон нийтэд урьдчилан мэдээлэх бөгөөд тухайн цагт иргэд та бүхэн ХОТ-ын даргатай шууд холбогдож сонирхсон асуултаа асууж болох юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таны сурталчилгаа