Цаг үеийн мэдээ

2020.03.30 ДАВАА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ХАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх: 06:34-19:19

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, Гөрөөсөн толгой одтой, хар бич өдөр. Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө зүс сайжирна.

Таны сурталчилгаа