Цаг үеийн мэдээ

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэлжээ.

Энэхүү сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ-тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч болох юм.

Мөн тус сайтад хандан сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлээд байгаа юм байна.

Удахгүй 12 дугаар ангийн хүүхэд бүрт ЭЕШ-ын дүрэм журам, жишиг даалгавар бүхий "Гарын авлага" хэвлэн хүргэхээр болжээ. Гарын авлагад DVD дагалдах бөгөөд бүх теле хичээлүүд, видео зөвлөмж, даалгаврын санг энэхүү DVD-нд багтаасан байх юм.

ЭЕШ-д зөвхөн 12 дугаар ангийн агуулга ирдэггүй. Иймд суралцагчид 10, 11 дүгээр ангийн теле хичээлүүдийг үзэж өмнөх мэдлэгээ бататгах сэргээн санахыг БСШУСЯ-наас зөвлөж байна.

Таны сурталчилгаа