Цаг үеийн мэдээ

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайг олон нийт ам Магнай хэмээн нэрлээд удаж байна. Тэрээр харахад ам томтойгоос гадна хааяа амандаа орсноо хэлээд попорчихдог учраас ам Магнай хэмээн нэрлэгдэх болсон гэж ойлгодог. Ам Магнай саяхан мөн л попорч орхилоо. Төсвийн орлого тасалдаж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхөөс өөр сонголтгүй болоод байгаа энэ үед ам Магнай АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар мэдэгдэл хийж дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөг тараахыг Засгийн газраас шаардав.

Ам Магнайгийн энэхүү мэдэгдлийн араас “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ” гэж хэлээд ам руугаа алгадуулсан шокноосоо гараагүй байгаа АН "Магнайгийн мэдэгдэл АН-ын байр суурь биш шүү" хэмээн залруулга хийлээ. Үүнээс үзвэл энэ удаад ам Магнайгийн ам халж, намынхаа нэрээр хувийнхаа пиарыг хийчихсэн бололтой.

Таны сурталчилгаа