Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа. Насжилт нэмэгдэхийн хэрээр асрамжийн газарт асруулах шаардлагатай ахмад настны тоо нэмэгдэж, төлбөртэй болон төлбөргүй хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах хэрэгцээ шаардлага бий болсоор байна. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгууллага цөөн байгаа нь нэг талаас төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаатай холбоотой юм. Иймд ахмад настанд төрөлжсөн асрамжийн үйлчилгээг 20 ба түүнээс дээш тооны асруулагчид 12 сараас дээш хугацаагаар үзүүлж байгаа бол нэг удаа 100.0 хүртэл сая төгрөгийн түрээсийн зардлын дэмжлэг, 50-аас багагүй тооны асруулагч хүлээн авах хүчин чадалтай төрөлжсөн асрамжийн газрын барилга байгууламж шинээр барих аж ахуйн нэгж, байгууллагад барилгын ажлын гүйцэтгэл нь 50-аас дээш хувьд хүрсэн бол нэг удаа 500 сая хүртэл төгрөгийн зардлын дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг хувийн асрамжийн газар байгуулахад хөрөнгө санхүүгийн хувьд дэмжихээс гадна тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.
Zochi
2025-01-04
Дэмжиж бна ахмадууд үр хүүхдүүд нь ажил төрөлтэй өглөө гараад орой ирдэг хөгшчүүл маань хоолтой хоолгүй өдөржин гэртээ ганцаараа сайн л бол зурагт үзнэ . Солонгосд бараг дүүрэг хороо бүрд 10 алхаад л ахмадын халамжийн төвүүд бна бүр ахмадын Цэцэрлэг гээд бнаа халамжийн төвийн машинаараа өглөө гэрээс нь ирж аваад орой хүргээд өгнө. Халамжийн газар ажиллаж байхад тэнд байгаа хөгшчүүл д ой санамжийн тоглоом дуу заах хоорондоо хөгжилдөөд уйдах завгүй л харагддаг .