2024 оны арванхоёрдугаар сарын 31 ний өдөр 373 зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд иржээ. Тухайн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчлийг цагдаагийн алба хаагч илрүүлэн ажиллажээ.
Харин 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр зам тээврийн ослын 279 дуудлага, мэдээллээс осол хэргийн шинжтэй 189 осол бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлсэн байна.