Японы мэргэжлийн бейсболын Ханшин барс/Hanshin Tigers/багийн тамирчдаас Корона вирусын халдвар илэрчээ. Мэргэжлийн тамирчин Фүжинами Шинтаро болон түүнтэй хамт нэг ширээнд өдрийн хоол идсэн хоёр тамирчнаас халдварын шинжилгээ авахад эерэг гарчээ.
Фүжинами тамирчин хэдэн өдрийн өмнөөс кофе уухад ямар ч амт үнэр мэдрэгдэхгүй байсан учир эмчид хандаж шинжилгээ өгчээ. Тэгвэл нөгөө хоёр тамирчин халуурах, ханиалгах шинж тэмдэг байхгүй мөртлөө хоолны ямар ч амт мэдрэхгүй байсан гэж мэдэгджээ.
Ийнхүү Японы мэргэжлийн бейсболын тамирчдаас гурван хүн халдвар авсан тохиолдол шинээр нэмэгдлээ.
Дашрамд хэлэхэд халуурах, ханиалгах шинж тэмдэг байхгүй ч амталж, үнэрлэж чадахгүй байгаа бол шинжилгээ өгөөрэй.