Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ШШГЕГ-ын харьяа 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангид ашиглаж буй рентген төхөөрөмжийн цацрагийн аюулгүй ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.
Зөвлөн туслах үйлчилгээгээр цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан байна.
Эх сурвалж: НМХГ