Байгальд оршигч нян бактер бүгд хор уршигаа хадгалсаар байдаг нь дараах үйл явдлаар батлагдаж байна.
1700 онд Англид гэрийн тэжээмэл амьтан болох хонь, илжигт цоо шинэ өвчлөл гарснаар бараг бүх хонио устгахад хүрсэн түүх байдаг. Үс нь халцарч, түүгээр барахгүй алхаж явж чадахаа больж, чичирсээр сүүлд нь тархи нь суманд сийчүүлсэн мэт болж үхдэг өвчин байв. Тухайн үед Англичууд өвчилсөн хонио устгаснаар асуудал түр зуур намдсан ч хонь, илжиг өвчилсөөр нэгэн зуун өнгөрсөн ч өвчний халдвар хаанаас тархаж буйг олж чадахгүй байв.
Тухайн үеийн эрдэмтэд олон туршилт хийсэн ч үр дүнгүй болж байсан тул өвчилсөн хонины тархинаас дээж авч өөр амьтдын тархи руу тарьж үзэхэд хонь өвчилж бусад нь ноцтой шинж тэмдэг бүдэг илэрч байсан байна.
Үүнийг нэгэн төрлийн өвчин үүсгэгч гэж үзэн формалин болон асар хүчтэй ариутгалын бодисоор эмчлэхийг оролдсон ч өвчлүүлэн халдаах чадвараа хадгалсаар байсан тул анх удаа вирусийн халдвар гэсэн зөв оношийг тогтоожээ.
Гэхдээ энэ вирус яаж халдварлаж байгааг мэдэхгүй байсаар 1980 он хүрч.
1970 оны сүүлчээр мөн л Англид фермерчний үхэр босож чадахаа больжээ. Гэвч уг үхэр явж чадахгүй ч сүүний гарц 10-20 хувь нэмүү байгаад баярлан үхрээ хэвтээ чигээр нь тэжээж байв. Гэвч сүүний чиглэлийн үхрүүд дунд босож чадахгүй үхэр нэмэгдсэн тоон баримтаас үүдэн энэ нь өвчлөл болохыг мэдсэнээр дахин судалгаа шинжилгээний ажил далайцтай өрнөсөн түүхтэй юм.
Харин ямар вирусээр халдав гэсэн асуултад удтал хариу эрсээр эцэст нь вирусыг тархаагч нь малын нэмэгдэл тэжээл болох амьтны ясны нунтагтай хольц бүхий тэжээл байсныг олжээ. Үхэр болон хонь 5 хошуу малын тэжээлд амьтны яс, сэг зэмдэг хольж нунтаглан бусад багсармал тэжээлтэй хольсон бэлэн тэжээлийг өгч болохгүй байдгийг бүхэл бүтэн 200 жил өнгөрсний дараа олж мэдсэн юм. Үүнийг судлан нээсэн эрдэмтэд бол хүний мах иддэг омогт судалгаа явуулсан хүмүүс байсан аж. Мал өвс идэх хугацаанд сүү тогтмол гарцтай байдаг ч нэмэгдэл тэжээл ялангуяа ижил төрлийн амьтдын яс гэдэс дотрыг нунтаглаж нэмэлт тэжээл болгон өгөхөд өсөлт тун хурдан болж, сүүний гарц үнэмлэхүй хэмжээнд нэмэгддэг тул бэлчээрийн бус оронд ийм эмгэг өвчлөл дэлгэрч байсан байна.
Малын тархи болон гэдэс доторт халдварт өвчнөөр өвчилсөн вирус устаж алга болохгүйгээр тэжээл болсоор өвчлүүлсэн эмгэнэлт явдлын үнэн түүхийг мэдсэн ч дөнгөж саяхнаас л энэ тэжээлийг малд өгөхийг олон оронд хорьсон байна.
Гэвч Хятад болон бусад хүн ам ихтэй оронд энэ тэжээл устаагүй хэмээсэн баримт бий.
Орчуулсан Р.Сайхан Уул.