Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилтнууд шугам замд иргэдийн хөлс төлөлтөнд хяналт тавин тогтмол ажиллаж байна.
Зорчигчдыг албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уриалж байгаа юм.