Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр коронавирусийн халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Тус захирамжаараа өмнө нь үйл ажиллагааг нь зогсоогоод байсан зугаа цэнгээн, урлаг, спорт, соёлын газрыг үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар болсон.

Үүнээс гадна архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг найман нэрийн дэлгүүрүүд 00:00 цаг хүртэл ажиллаж байсан бол 22:00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн албан хаагчид өчигдөр оройноос эхлэн хяналт тавьж эхэлсэн байна. 

Таны сурталчилгаа