Цаг үеийн мэдээ

Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" Олон Улсын Нисэх буудалд газардлаа.

Нислэгээр 43 цэргийн албан хаагч ирж, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийн, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллав.

Тухайн цэргийн албан хаагчдыг 21 хоног тусгаарлах юм байна.

Эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт

Таны сурталчилгаа