Бүгд Найрамдах Солонгос Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 9786 тохиолдол бүртгэгджээ.
Солонгосын Засгийн газар өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш элсэлтийн шалгалтын хуваарь, хичээлийн шинэ жилийн нээлтийн талаар тодорхой мэдээлэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Тус улсад элсэлтийн ерөнхий шалгалтыг 1993 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл элсэлтийн ерөнхий шалгалтыг нийт гурван удаа буюу 2005, 2010 онуудад БНСУ-д олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахтай холбогдуулан болон 2017 онд Поханг хотод газар хөдлөлт болсонтой холбогдуулан тус тус хойшлуулж байжээ.
Эх сурвалж: БСШУСЯ