Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Тэгү хотын иргэн Chae Seung Hyun өөрийн хүүгийн хамт 5000 ширхэг амны хаалтыг Гадаадын иргэн, харьяатын газарт хандивлажээ.

Тэрээр “Идэр ивээлт” ХХК-ийн оёсон стандартын шаардлага бүхий амны хаалтыг худалдан авч хандивлаж байгаа юм байна.

Тус газрын Дэд дарга Д.Түвшинтөр хандивыг хүлээн авахдаа “Гадаадын иргэн, харьяатын газар нь Хилийн тухай хуулийн дагуу хилийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг дөрвөн байгууллагын нэг. Хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт явуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Хилийн боомт дээр өдөр шөнийн туршид өндөр эрсдэл дунд ажиллаж байгаа манай албан хаагчдад амны хаалт хандивлаж байгаа цаг үеэ олсон бодитой тусламж болж чадлаа. Монголчууд “тэвдэж явахад тэвнээр тусал” гэж ярьдаг. Цар тахал дэлхий нийтийг хамарсан аюул болж, хүн нэг бүр тэвдэн сандарч буй энэ үед цаг танай гэр бүлийн энэхүү сэтгэлийн хандивт гүн талархал илэрхийлье” гэжээ.

Chae Seung Hyun нь аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад орж ирсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын байгууллагад мөн амны хаалт хандивласан ажээ.

 

Таны сурталчилгаа