Цаг үеийн мэдээ

 

Өвсний толгой цухуйтал хаврын тарчиг цагт малчид мал адуугаа хураасан өвсөөр тэжээдэг. Харин анзааргагүй байдлаас болж өвс боодог мяндсан утсыг авалгүй өвсийг адуунд хаяж өгснөөр морь мал гэмтэж, бэртэж байгааг нэгэн малчин анхааруулж бичсэнийг уламжилж байна. 

            Өвсөн дунд орсон мяндсан утсыг адуу залгих тохиолдол их байдаг гэнэ. Тэгвэл нэгэн айл тэжээл өвснөөсөө утсыг аваагүйгээс адуу хэлэндээ утсыг орооцолдуулж улмаар мяндас утсыг хөлөөрөө гогдож хүчтэй татсанаар хэлээ тасалсан байна. 

 

 

 Нэгэнт хэлгүй болсон адуу мал аманд орсон өвсөө араа руу хуваарилж зажлах, бутлах, залгих үйлдэл бараг хийгдэж чадахгүй болдог бөгөөд улмаар огцом турж үхдэг байна. Тиймээс малчид дээрх сэрэмжлүүлэг мэдээг хүлээн авч малд тавьж байгаа өвс тэжээлдээ элдэв утас, хог хаягдал зэргийг цэвэрлэж өгөхийг анхааруулж байна. 

Таны сурталчилгаа