2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлх зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл болон орлогын албан татвараас бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татвар болон НДШ-ийг тэглэхтэй холбоотой гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тайлбар өглөө.
Тэрээр "Хувь хүний орлогын албан татвар чөлөөлөлтөд:
-Төсвөөс цалин авдаг албан хаагчид;
-Төрийн өмчит аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүд;
-Тендерээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамаарахгүй гэсэн юм.
Мөн түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлж байгаа юм. Үүнд:
-Төвлөрсөн зах, худалдааны төвүүд,
Үйлдвэр үйлчилгээний газрууд,
Хувийн сургууль, цэцэрлэг,
Хүүхэд харах үйлчилгээний зориулалтын байр, талбай хамаарах юм байна.
ААН-үүдэд "Ажилгүйдлийн сан"-гаас гурван сарын турш сар бүр 200 мянган төгрөг олгох болсон талаар хэлэхдээ:
"Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна" гэлээ.