Коронавирусийн халдварын шинжилгээг манай улсад ХӨСҮТ хийдэг байсан билээ. Ингэснээр ганц эмнэлэг дээр ачаалал үүсч, орон нутгаас ирэх шинжилгээ цаг алдах магадлалтай байсан юм.
Харин одоо коронавирусийн халдварын шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторит буюу тодруулж хэлбэл зургаан газар зэрэг шинжилгээ хийж оношлох боломжтой боллоо.
Эх сурвалж: ЭМЯ