Цаг үеийн мэдээ

5. ФРАНЦ ХЭЛ 

Франц хэл дээр дэлхийн 280 сая гаруй иргэн харилцан ярилцдаг. Хэрвээ таны сонирхолыг хэцүү дуудлага, дүрэм татдаг бол энэ хэлийг ЗААВАЛ сураарай! Францын хувьсгалын үеэр Франц иргэдийн 75 хувь нь эх хэлээрээ ярьдаггүй байжээ.  Өнөөдөр харин Франц хэл нь таван тивийн 29 орны албан ёсны хэл юм. 

4. ИСПАНИ ХЭЛ 

Испани хэл дээр дэлхийн 534 сая иргэн ярьдгаас 350 сая нь төрөлх Испани хэлтнүүд юм. Испани хэл яаж бичигддэг яг түүгээрээ дуудагддаг онцлогтой бөгөөд сурахад толгой эргүүлэм олон дүрэмгүй.  Испани хэл нь Төв Африкийн орнуудын албан ёсны хэл бөгөөд их уран яруу бас ч үгүй ЦОГЛОГ хэл гэж нэрлэгддэг. 

3. ХИНДИ ХЭЛ

Хинди хэлээр 615 сая хүн ярьдаг.  Хинди хэлийг сурахад амар бөгөөд мөн л яаж бичигдэнэ, түүгээрээ дуудагддаг. Та энэ хэлийг сурлаа гэхэд 615 сая хүнтэй ойлголцоно. Үүнээс гадна гайхалтай хөгжим сонсож, сонирхолтой кинонуудыг таньж мэдэх боломжтой. Энэ хэл нь Англи хэлтэй салшгүй холбоотой бөгөөд технологийн бизнесийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч орны хэл учраас та энэ хэлийг сурсан байхад олон боломжийг өөртөө нээнэ. 

2.ХЯТАД ХЭЛ

Нэг тэрбум 117 сая хүн Хятад хэлээр ярьдаг. Хэрвээ та хөдөлмөрч байж өөрийгөө энэ хэлийг сурч чадна гэсэн төгс итгэлтэй байвал заавал сураарай. 2030 он гэхэд эдийн засгаараа АНУ-ыг ардаа орхих зорилготой ХЯТАД хэлийг сурсанаар олон талт боломжууд таны өмнө нээгдэнэ. 

1. АНГЛИ ХЭЛ

Бүх дэлхийн хэл гэж нэрлэгддэг Англи хэлээр 1 тэрбум 132 сая хүн ярьдаг. Харин дэлхийн хүн амын 3/4 нь энэ хэл дээр ямар нэгэн байдлаар ойлголцдог байна. Энэ хэлийг сурахад хангалттай олон эх сурвалж, хичээлүүд бий. Англи хэл бол хамгийн өргөн хэрэглээний хэл буюу дэлхийтэй хөл нийлүүлэн алхая гэж бодож байвал  ТА зайлшгүй энэ хэлийг сураарай. 

 

 

Таны сурталчилгаа