Та гар утсаа ариутгасан уу? Сүүлийн үед энэ асуулт таныг залхааж байгаа боловч та анхаарлаа түр нааш нь хандуулна уу! Орчин үеийн хүн төрөлхтний амьдралд гар утас шиг номер нэг хэрэгцээт туслах үгүй болсон. Гэтэл бидний гарт үргэлж атгаатай явдаг гар утсанд маш олон төрлийн нян давхар зүүгдээстэй, таныг болон таны ойр дотны хүмүүсийг өвчлүүлэхэд бэлэн явдаг гэдгийг та харин мэдэх үү?
Та бидний хацартаа нааж, уруул амандаа тун ч ойр барьдаг гар утсанд бохироос үүдэлтэй өвчний нян, шүлс байнга наалдаастай явдаг юм байна. Мөн дэлхий дахиныг айдаст автуулаад буй коронавирус ч наалдчихсан явж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Бид бие зассаны дараа гараа угааж дадаагүй, мөн 00–ын өрөөнд сууж байхдаа ч утсаа оролдож л байдаг. Цэвэрлээгүй утсанд нян, бактер нойлын өрөөний суултуураас ялгарах бохир нян 5 дахин ихээр утсан дээр наалдаж хоцордог гэдгийг судалгаанд дурдсан байна.
БОХИР ГАРААС БОЛЖ ДЭЛХИЙН МЯНГА МЯНГАН ХҮҮХДҮҮД ӨВДӨЖ БАЙНА
Таны гар цэвэр байвал та олон өвчнөөс өөрийгөө сэргийлж чадна. Цусан суулга, томуу, хамуу гээд бохир гараар дамждаг олон өвчнүүдийг нэрлэж болно. Энэ асуудал огт шинэ зүйл биш бөгөөд бидэнд хангалттай гашуун туршлага бий. Харин Дэлхийн гар угаах өдөр харьцангуй шинэ баяр бөгөөд 11 жилийн өмнө буюу 2008 онд НҮБ-ын Хүүхдийн сан ийм мэдэгдэл хийсний дараа тэмдэглэж эхэлсэн байдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тунхагласан ариун цэврийн жилийн хүрээнд дэлхийн 70 улс оронд 120 гаруй сая хүүхэд гараа савантай угаажээ. Бохир гараар уушгины үрэвсэл, гепатит шар, томуу, SARS, хижиг зэрэг аймшигт өвчнийг нян хүний бие махбодод ордог. Гараа угаагаагүй хүн хамрын ханиад, сахуу, хамуу, төрөл бүрийн мөөгөнцөрт өвчнөөр амархан өвддөг байна. Гараа угааж чадаагүйгээсээ болгоомжгүйгээсээ болоод энэ дэлхий дээр мянга мянган хүүхэд төрөл бүрийн өвчин тусаж үхэж байна. Хоол идэхээсээ өмнө, бие засчхаад гараа угааж заншихад л та арав гаруй аюулт өвчнөөс хамгаалагдана шүү дээ.
БИД ӨДӨРТ ДУНДЖААР 150 УДАА УТСАНДАА ХҮРДЭГ
Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг байна.
ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн байна. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн баримт бий.
Хамгийн аймшигтай нь цэвэрлэж, ариутгаагүй утсаа нялх хүүхэддээ бариулж, уйлахаас нь сэргийлж саатуулдаг эцэг эхчүүд олон. Гэтэл бяцхан хүүхэд өнөөх бохир утсыг гараараа барьж улмаар амандаа үмхэж байгаа харагддаг. Энэ нь бид зүгээр л нялх үрийнхээ аманд хавийн хамаг нян вирусийг хамаад хийчихэж байгаагаас ялгаагүй ХАРГИС явдал юм.
Бидний анхаарал, бодлогогүй үйлдлээс шалтгаалж дархлаа нь бүрэлдэж амжаагүй хүүхэд тань бохироос үүдэлтэй өвчнөөр өвчлөх магадлал өсөж байна. Жишээлбэл халдварт шар бохироор дамждаг өвчин. Энэ өвчин ахуйн бохир байдлаас шалтгаалж нярай хүүхэд ч өвдөх тохиолдол олон бий.
Мөн халдварт цусан суулга өвчин. Хүндэрвэл хүүхдийн амийг ч авах боломжтой уг өвчин гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, эд юмс, ус, хоол хүнсийг бохирдуулж, ихэвчлэн ахуй хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Мөн нянгаар бохирлогдсон хоол хүнс, эд хэрэгслээр халдварлана. Цусан суулга өвчин халдварлалт өндөртэй, жишээлбэл бохирдсон гараа амандаа хүргэх, хоол хүнсэнд хүрэх үед халдвар авах боломжтой.
Тиймээс эцэн эхчүүд та бүхэн гараа угааж занш, гар утсаа тогтмол ариутгаж цэвэрлэ, эцэст нялх үрсдээ утсаа бүү өг. Таны хариуцлагагүй алхам нялх үрсийн тань эрүүл аюулгүй амьдрах эрхэд халдах учиргүй.