Цаг үеийн мэдээ

Хятадууд коронавирусийн тархалт намжаад удаагүй байгаа энэ үед сарьсан багваахайн махыг эргэн хүнсэндээ хэрэглэж эхлэсэн тухай  "Daily Mail" сонинд бичжээ.

Хятадын ард түмэн сарьсан багваахайн махыг хилэнцэт хорхойн мах адилаар уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хэрэглэдэг ажээ. 

Daily Mail сонины сурвалжлагч  Хятадын "Гуйлин" хотын нутгийн томоохон захаар явахад вирус гарахаас өмнө байсан дүр төрх хэвээр үргэлжилж байгааг харсан байна.

Олон мянган хүн холхиж захууд гэрийн тэжээвэр амьтдыг нядалж уутласан,  амьтдын гэдэс дотрыг хольж шалаар хаясан дүр зураг харагджээ. Зах  дээрх голлох хоолнуудын цэсэнд нохой болон муурны шинэхэн махаар хийсэн өвлийн уламжлалт хоолнууд байдаг. 

"Энд халдвар бүр мөсөн дууссан, коронавирус бол зөвхөн бусдын асуудал болон ард үлдсэн гэж тэд бодож байгаа" хэмээн сурвалжлагч онцолжээ.

Дунгуан хотын хүнсний зах дээр ч энэ дүр зургийг харж болох бөгөөд зөвхөн тэнд хамгаалагчид хэвлэлийнхэн зураг авч бичлэг хийхгүй байхыг хянаж байгаагаараа л ялгаатай байна. 

Эрдэмтэд коронавирус нь Хятадын Ухань хотын махны захаас сарьсан багваахайгаар дамжин хүний биед орсон гэж үзэж байгаа. Энэ амьтан хүчирхэг, сайн дархлааны системтэй учраас хүний амь насанд аюултай 15 төрлийн вирусний тээгч болдог. 

Өнөөдрийн байдлаар 01-р сарын 22-нд хаагдсан Ухань хотын бүх газруудыг нээж албан байгууллага, зах үйлчилгээний газрууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: Lenta.ru 

Таны сурталчилгаа