УБТЗ ХНН-ийн Гамшгаас хамгаалах штаб COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагатай арга хэмжээг тогтмол, шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс Толгойт-Улаанбаатарын хооронд хийж эхэлжээ.
Ариутгалын ажилд ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цестерн бүхий галын гурван галт тэргээр Сүхбаатар-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгах юм байна.