Цаг үеийн мэдээ

Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр өөрийгөө коронавирусийн халдвар авсан гэж худал мэдээлэл тараасан K-pop од Kim Jae Joong /Ким Жэ Жүн/шийтгүүлж магадгүй болжээ.

Тэрээр энэ үйлдлээ дөрөвдүгээр сарын 1-ний өдөрт зориулсан хууралт байсан, олны анхаарлыг тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд хандуулах зорилготой гэж сүүлд тайлбарласан байна.

Цуурхал тарааж, хүмүүсээр даажигнасан Ким Жэ Жүн нь TVXQ хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан, одоо JYJ хамтлагийн гишүүн ажээ.

Түүний Инстаграм хуудасны 1.9 сая дагагчийн ихэнх нь цаг үеэ  олоогүй энэ байдлыг нь шүүмжилж, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны вэб сайтад “Дөрөвдүгээр сарын 1-ний хууралтынх нь төлөө Кимийг шийтгэж өгнө үү” гэсэн өргөдөл бүхий хөдөлгөөн өрнүүлжээ.

Хэрвээ Ким Жэ Жүн буруутай нь тогтоогдвол тав хүртэлх жил шоронд хоригдох, эсвэл 10 сая воны ($8,100) торгууль төлөх шийтгэл хүлээх ажээ.

Эх сурвалж: South China Morning Post

Таны сурталчилгаа