Цаг үеийн мэдээ

Булган аймаг дах цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд тус аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлжээ.

 

image

Мөн тус сумын иргэн Ө нь өөрийн эзэмшлийн авто гражд 8 ширхэг бугын эврийг хадгалж байсныг үзлэг хийн хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

 

 

Таны сурталчилгаа