НМХГ-ын даргын баталсан 02-01/66 тоот “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу БГД-ийн 8-р хороонд байрлах Дүүхээ худалдааны төвийн үйл ажиллагаанд гуравдугаар сарын 25-ний өдөр НМХГ-аас хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар:
-Худалдааны танхим, агуулахын цэвэрлэгээ угаалга хангалтгүй,
-Агуулахын зохион байгуулалт алдагдсан,
-Агуулахад температур, чийг хэмжигч байршуулж бүртгэл хөтөлж хэвшээгүй,
-Савалгааны хэсгийн ажлын байр шаардлага хангаагүй,
-Хүнсний ногооны гарал үүсэл дутуу,
-Бүтээгдэхүүний шинжилгээ баталгаажуулалтыг харилцагчаас авч хадгалаагүй зэрэг байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаатай холбоотой зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдуулан, улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлж ажиласан байна.