Цаг үеийн мэдээ

АНУ-ын Коннектикут мужид 42 хоногтой нярай коронавирусийн улмаас эндсэн нь уг өвчнөөр нас барсан хамгийн нас залуу өвчтөнд тооцогджээ.

Өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт маш хүнд байдалтай хүргэгдэж ирсэн нярайн биеийн байдал сайжрахгүй байсаар эндсэн талаар тус мужийн захирагч Нэд Ламонт мэдээлсэн.

Тэрээр “Бага насны тэр дундаа нярай хүүхдүүд коронавирусийн халдвар авч эндэж байгаа нь бидний хувьд маш харамсмаар, гунигтай мэдээ юм. Та бүхэн гэрээсээ бүү гараарай. Энэ нь та болон бусдын амь настай шууд холбоотой үйлдэл юм шүү” гэжээ.

Мөн өнгөрсөн 7 хоногт Чикаго хотод нэг настай хүүхэд уг вирусийн улмаас нас барсан бол Денверт вирусийн халдвар авсан нэг настай хүүхэд эдгэрчээ. Бага насны хүүхдүүдэд тус өвчний шинж тэмдэг маш хөнгөн илэрч байгаа нь вирусны тээгч болох өвчин хүндрэх эрсдлийг бий болгож байгаа юм.

АНУ-ын хувьд вирусийн халдвараар 215.344 хүн өвдөж, 5112 хүн амиа алдаад байгаа бол Коннектикут мужид 3557 хүн халдвар авч, 85 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Today

Таны сурталчилгаа