Цаг үеийн мэдээ

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-д Монгол Улсыг оруулсан билээ.

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас манай улсад дээр дурдсан эрсдэлүүдээс хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэх, саарал жагсаалтаас гарахын тулд үнэт металл, үнэт чулууны, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчдийг хамруулсан эрсдэлийн үнэлгээний судалгааг зохион байгуулах, уг судалгааны үр дүнд үндэслэн тэднийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс хамгаалахад нэн шаардлагатай ажлуудыг зохион байгуулж, үр дүнг тайлагнахыг даалгасан.

Санхүүгийн зохицуулах хороо эдгээр арилжаа эрхлэгчдийг зохицуулах үүргийг хүлээж, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, судалгаа хийхээр гэрээ хийсэн байна.

Үүний дагуу “Үнэт металл, үнэт чулууны, эсвэл, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчдийн судалгааг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 7 хоногийн турш явуулахаар болжээ.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, цаашлаад саарал жагсаалтаас гарах нэг боломжийг бий болгох тул үнэт металл үнэт чулуу тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчид иргэний үүргээ биелүүлж, үнэн зөв мэдээллээ өгөхийг  ҮСХ-ноос уриалж байна.

Таны сурталчилгаа