Цаг үеийн мэдээ

560 кг адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг Гаалийн ерөнхий газраас илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай буюу нийт 560 кг адууны өлөн гэдсийг нууцаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан байна.

Ийнхүү үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа бөгөөд адууны өлөн нь тарифын бус хязгаарлалттай бараа ажээ. 

Эх сурвалж: ГЕГ

Таны сурталчилгаа