Цаг үеийн мэдээ

Манай улс гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авч ирсээр байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн ахмад настан болон хүүхэдтэй хүмүүсийг авч ирэх зорилт дэвшүүлсэн юм. Харин одоо энэ зорилт хэвээрээ эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

БНХАУ, БНСУ, Япон, Турк, Герман зэрэг улс орнуудаас иргэдээ татан авсан. Засгийн газар болон Улсын онцгой комисс ийнхүү иргэдээ эрсдэлтэй улс орнуудаас татан авах шийдвэр гаргахдаа бага насны хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаад оронд түр хугацаагаар эрүүл мэндийн зорилгоор эмчилгээнд явсан хүмүүсээ эхний ээлжинд татах авахаар болсон тухайгаа танилцуулж байлаа. Гэвч тусгай үүргийн онгоцоор ирсэн зарим хүмүүсийг харвал дээрх зорилтоосоо ухарсан мэт харагдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Болд, МАХН-ын дарга Энхбаяр, АН-ын дэд дарга Дэлгэрмаа нар тусгай үүргийн онгоцоор их орондоо ирж тусгаарлагдаад байна. Үүнтэй холбоотойгоор нэн тэргүүнд Монголдоо ирэх шаардлагатай иргэдийн өмнүүр дарга нар орж тусгай үүргийн онгоцонд суучихсан юм биш биз гэсэн хардлага үүсээд байна. Мөн Улсын онцгой комиссын дарга Энхтүвшин сайд хүүгээ тусгай үүргийн онгоцоор авч ирсэн тухай мэдээлэл нь олон нийтийг улам бухимдууллаа. Засгийн газар, Улсын онцгой комисс нэн шаардлагатай иргэдээ эхний ээлжинд авч ирэх зарчмаасаа хазайчихав уу, эсвэл эхний ээлж нь өнгөрчихөв үү гэдэг нь анхаарал татаж байна.

 

 

 

Таны сурталчилгаа