Цусны хорт хавдар туссан ч өөдрөгөөр бүхнийг харж чаддаг гэдгээрээ бусдад урам зориг өгч чадсан залуу бол Г. Батзаяа. Анх 2019 оны 09 сарын 20-ны байдлаар хавдрын тархалт нь 80 хувьтай байсан тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон.
Түүний мэс засалд хоёр литр цус шаардлагатай байтал коронавирусийн улмаас БНХАУ-д цусны нөөц дууссан, Монгол Улсын хил гуравдугаар сарын 20 хүртэл хүн нэвтрүүлэхгүй тул нэгдүгээр цусны донор тэндээсээ олох шаардлагатай болоод байсан юм. Энэ хэцүү үед Өвөр Монгол залуус түүнд цусаа өгөхөөр болж баяртай мэдээ дуулгаж байсан нь саяхан.
Тэгвэл түүний мэс засал тун амжилттай болж, Г.Батзаяа тусгай өрөөнөөс энгийн өрөө рүү шилжсэн баяртай мэдээг дуулгалаа.
Тун удахгүй эрүүл саруул болоод эх орондоо эргэн ирж, ихийг хийж бүтээгээрэй зоригтой залуу минь...