Дэлхий даяар нэг сая 13 мянган хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, 51,000 нас баралт бүртгэгдээд байна. Дэлхий дахиныг нөмрөн авсан энэ аюулт халдварыг хүн төрөлхтөн даван туулж энх амгалан эрх чөлөөт амьдралдаа эргэн очихыг хүсэн хүлээж байна. Вирус судлаач, эмч мэргэжилтнүүд өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж байгаа. 66 настай Оросын эмч, телевизийн хөтлөгч Александр Мясников коронавирусийн оргил үе дуусч энх цаг хэзээ ирэх тухай таамаг дэвшүүлсэн байна.
COVID-19 төсөөлсөнөөс ч илүү хор хохирол дэлхий дахинд авчирсан бөгөөд улирлын шинж чанартай өвчлөл ихсэх буюу ханиад дэгдэх үетэй давхцсан учраас хурдан тархсан гэж тэр үзэж байна. Мөн ойрын хугацаанд коронавирусийн тархалт багасч зуны улирал гэхэд бид тахлын тухай мартсан байх болно хэмээн ярилцлага өгчээ.
Харин Бельгийн вирус судлаач Марк ван Ранст өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ COVID-19 халдвар ойролцоогоор 10 долоо хоногийн турш хамгийн өндөр тархалттай байдаг гэжээ. Тэрээр Ухань хотын нөхцөл байдлыг судалж үзээд халдвар энэ хотод 12-р сарын сүүлээр тархаж өнөөдрийн байдлаар халдвартай иргэдийн тоо багасч нэг өдөрт ямар ч халдвар бүртгэгдэхгүй байгааг онцолжээ. Мөн Европын орнуудадвирус оргил үедээ очиж амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг хэлсэн байна. Үүнээс үзэхэд 10 долоо хоногт буюу хоёр сарын хугацаанд халдвар гарсан оронд идэвхитэй тархаж байгааг онцлон хэлжээ.
Хэзээ энэ вирус бүр мөсөн устахыг хэлж тооцоолоход хэцүү, ямартай ч маргааш биш гэдгийг эрдэмтэд анхааруулж байгаа тул эмч мэргэжилтнүүдийн зөвлөмж,зөвлөгөөг дагахыг анхааруулсаар байна.
ЭХ СУРВАЛЖ: COSMO.RU